БААЗ Санхүү

Монгол улсын хууль, журам, НББОУС-д нийцсэн САНХҮҮГИЙН MОДУЛЬ

Журнал хөтлөх, тайлан гаргахад энгийн, хялбар

“БААЗ Санхүү” модуль нь санхүүгийн дансыг удирдах, журналын бичилт хийх, санхүүгийн тайлан гаргах үйлдлийг агуулсан.

Хийгдэх үйлдлүүд

БААЗ Санхүү модулийн боломжууд

account icon

Журналд бүртгэх

Бусад модулиар бүртгэгдсэн гүйлгээг (анхан шатны баримтын бүртгэлийг) санхүүгийн журналд бүртгэнэ. Мөн санхүүгийн дансанд шууд журналын бичилт хийнэ.

account icon

Өөрчлөлтөнд бэлэн

Хууль, журамд өөрчлөлт орох, санхүүгийн тайлангийн загвар шинэчлэгдэхэд БААЗ системээс шинэчлэлтийг хийнэ.

account icon

Цахим тайлан илгээх

Сангийн яамны "И-Баланс" систем рүү санхүүгийн тайланг илгээж, үр дүнг авна.

Тайлангууд

Асуулт хариулт

БААЗ Санхүү нь санхүүгийн тайлан гаргахад зориулагдсан модуль тул нягтлан бодох бүртгэлийн мэдлэг, дадлагатай хэрэглэгчид ашиглана. Энэ модулиар санхүүгийн анхан шатны баримтын бүртгэл хийгдэхгүй бөгөөд зөвхөн журналын бичилт хийгдэнэ.
Бусад модулиар бүртгэгдсэн (анхан шатны баримтын бүртгэлийг) гүйлгээг санхүүгийн журналд бүртгэх байдлаар хамтран ажиллана.
БААЗ Санхүү модулийг ашиглаж байгаа үед дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
- Бусад модулиар бүртгэгдсэн гүйлгээг санхүүгийн журналд бүртгээгүй тохиолдолд, модулийн дотоод тайлан, санхүүгийн тайлангийн хооронд зөрүү үүснэ.
- Анхан шатны бүртгэл хийгдээгүй гүйлгээг санхүүгийн журналын бичилтээр хийсэн тохиолдолд, санхүүгийн тайлан, модулийн дотоод тайлангийн хооронд зөрүү үүснэ.
- Ерөнхий журналаас гүйлгээ устгахад, журналын бичилт устах бөгөөд анхан шатны бүртгэлийн гүйлгээнд нөлөөлөхгүй.

Бүх модулийг агуулсан ҮНЭГҮЙ хувилбарыг туршиж үзэх боломжийг ашиглана уу.

Хэрхэн эхлэх вэ? Туршиж үзэх