БААЗ Цалин

Ажилчдын цалингийн бүртгэл хөтлөх, тайлан гаргахад зориулагдсан ЦАЛИН ТООЦООЛОХ MОДУЛЬ

Цалингийн мэдээллээ харах ажилчдын сэтгэл ханамж

“БААЗ Цалин” модуль нь ажилчдын бүртгэл хөтлөх, цалин хөлс тооцох, цалингийн карт харах, нийгмийн даатгал, татварын тайлан гаргах, банк руу гүйлгээ илгээх зэрэг үйлдлүүдийг агуулсан.

Хийгдэх үйлдлүүд

Үндсэн бүртгэл

  • Хэлтэс, нэгж
  • Ажилтан
  • Нэмэгдэл, суутгал

Цалин тооцолт

  • Урьдчилгаа цалин
  • Сарын сүүлийн цалин

Татвар, шимтгэлийн тайлан

  • НДШ-ийн тайлан
  • ХХОАТ-ын тайлан

Бусад

  • Банк руу цалингийн гүйлгээ илгээх
  • Цалингийн карт
  • Тайлангууд
    (гүйлгээний жагсаалт, дотоод тайлангууд)

БААЗ Цалин модулийн боломжууд

salary icon

Цалингийн бүртгэл бүртгэл

Цалинг тогтмолоор, цагаар болон хийснээр тооцоолох ба ажилтны цалинтай холбоотой нэмэгдэл, суутгал зэргийг дэлгэрэнгүй бүртгэх боломжтой.

salary icon

Цалингийн карт харах

БААЗ Цалин нь ажилтанд сар бүрийн цалингийн тооцооллыг мэдэгдэх, харах, хэвлэх боломжийг олгоно. Үүнд:

  • Цалин тооцож дуусахад ажилтанд имэйлээр цалингийн мэдэгдэл илгээх
  • Ажилтны тухайн сарын цалингийн картыг хэвлэж баримт болгон баталгаажуулах
  • Ажилтан өөрийн эрх (имэйл)-ийг ашиглаж цалингийн картаа харах
salary icon

Банктай харилцах

Тооцсон цалинг ажилчдын цалингийн дансанд шилжүүлэх гүйлгээг банк руу илгээх боломжтой.

salary icon

Бусад модулийг ашиглах

БААЗ Цалин модуль ашиглан тооцсон цалинг санхүүгийн журналд бүртгэх бол БААЗ Санхүү модулийг ашиглах замаар шийдвэрлэх боломжтой.

Тайлангууд

Асуулт хариулт

Байгууллагынхаа ажилчдын цалинг тооцоолох хүсэлтэй хэн ч ашиглаж болно. БААЗ Цалинг ашиглахад нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагагүй. Мөн БААЗ системийн бусад модультай хамтран ашиглах боломжтой.
Цалинг нэг сард 2 хувааж бодох боломжтой. Үүнд:
- урьдчилгаа цалин
- сарын сүүлийн цалин
Сарын сүүлийн цалингийн тооцоололд татвар, шимтгэл бодогдоно.
* Хэрэв Танай байгууллага сард нэг удаа цалин тооцож олгодог бол урьдчилгаа цалин тооцолтыг алгасаж болно.
Ажилтанг бүртгэхдээ 2 төрлөөр ангилна. Үүнд:
- үндсэн
- гэрээт
Мөн цалин бодох хэлбэрийг 3 төрлөөр бүртгэнэ. Үүнд:
- тогтмол
- цагаар
- хийснээр
Цалингийн нэмэгдэл, суутгалыг бүртгэх боломжтой. Сар бүр тооцогдох нэмэгдэл, суутгалыг ажилтны бүртгэлд тохируулж өгнө. Зөвхөн нэг удаагийн нэмэгдэл, суутгалыг тухайн сарын сүүлийн цалинг тооцоолох үед тохируулж болно.
Сарын сүүлийн цалинг бүрэн тооцоолж дууссаны дараа бүх ажилтнууд руу (эсвэл сонгосон ажилтан руу) цалингийн мэдээллийг илгээнэ. Ажилтан өөрийн имэйлээ шалгаж цалингийн мэдээллээ харна. Мөн имэйл хаяг, нууц үгээ ашиглан нэвтэрч бусад саруудын цалингийн мэдээллээ харах боломжтой.
* Цалингийн мэдээлэл нь ажилтны бүртгэлд бүртгэгдсэн имэйл хаяг руу илгээгдэх тул имэйл хаягийг үнэн, зөв бүртгэх шаардлагатай.
Тооцсон цалингаа санхүүгийн журналд бүртгэхийн тулд одоо ашиглаж буй компанидаа санхүүгийн модулийг нэмж суулгана. Энэ тохиолдолд үйлчилгээний төлбөр өөрчлөгдөнө.
* БААЗ Цалин болон санхүүгийн модулийг өөр, өөр компанид ашиглаж байгаа бол нэгтгэх буюу санхүүгийн журналд бүртгэх боломжгүй.
Ажилтны бүртгэлд банкны картын мэдээллийг бүртгэсэн байна. "Цалин тооцсон жагсаалт"-аас цалингийн тооцооллыг сонгож, цалингийн мэдээллийг банк руу илгээнэ. Илгээсэн мэдээллийг баталгаажуулснаар банкны гүйлгээ хийгдэнэ. Танай байгууллага БААЗ системтэй хамтран ажиллах гэрээ хийсэн банканд данстай, мөн өөрийн дансны мэдээллийг БААЗ системд ашиглахыг зөвшөөрсөн бол энэ үйлчилгээг ашиглаж болно.
* “Танилцуулга” хуудаснаас БААЗ системтэй хамтран ажиллах гэрээ хийсэн банкуудыг харна уу.
* Энэ үйлчилгээ нь банкнаас олгосон зөвшөөрлөөр хязгаарлагдахыг анхаарна уу.

Бүх модулийг агуулсан ҮНЭГҮЙ хувилбарыг туршиж үзэх боломжийг ашиглана уу.

Хэрхэн эхлэх вэ? Туршиж үзэх