Жижиг, дунд бизнесийг дэмжих санхүү, бүртгэлийн онлайн систем

Өдөр тутмын бүртгэлээ хөтлөх, хянах, ажлын бүтээмжээ нэмэх боломж

Танилцуулга видео үзэх Бүртгүүлэх

БААЗ гэж юу вэ?

Бүртгэлийн систем

Бие даан болон хамтран ажиллах модулиудаас бүрдсэн бүртгэлийн систем юм.

Онлайн

Үүлэн тооцоолол (cloud)-д суурилсан тул хаанаас ч, хэзээ ч ашиглах боломжтой.

Найдвартай

Таны өгөгдөл дамжих, хадгалагдах орчин шифрлэгдэж, хамгаалагдсан.

Үйлчилгээ

БААЗ систем нь үйлчилгээ юм. Та бол үйлчлүүлэгч, бид үйлчилгээ үзүүлэгч.

feature-icon

Интернэттэй бол шууд ашиглана

Та өөрийн компьютер дээр нэмэлт програм суулгах шаардлагагүй. Танд интернэт байхад хангалттай.

feature-icon

Итгэлтэй харилцаа

Талуудын харилцааг "Үйлчилгээний нөхцөл"-өөр зохицуулна. Системд хийгдэж байгаа бүртгэл нь "БААЗ системийн бүртгэлийн бодлого"-ыг мөрдөнө.

feature-icon

Найдвартай, аюулгүй үйл ажиллагаа

Таны өгөгдлийг найдвартай, нууцлалтай хадгалж хамгаална. БААЗ систем нь “Нууцлал, аюулгүй байдал”-ыг хангаж, “Хувийн нууцын бодлого”-ыг баримтална.

feature-icon

Эрсдлээс хамгаалагдсан

Таны ашиглаж буй компьютер вирустэх, эвдрэх, хулгайд алдагдах эрсдлээс Таны өгөгдөл бүрэн хамгаалагдсан.

feature-icon

Асуудал тулгарвал шийдвэрлэнэ

Онлайн гарын авлага, үнэгүй сургалт, тусламжаар хангана. Мөн системийн шинэчлэлт, сайжруулалтыг байнга хийнэ.

feature-icon

Хэрэглэх хэмжээгээрээ төлнө

БААЗ систем нь үйлчилгээ тул Та үйлчилгээний төлбөрийн хэмжээгээр үйлчилгээгээ авна.

(*) Дангаар нь ашиглах боломжтой, үйлчилгээний төлбөр тооцогдох модуль

Ажилчдын цалингийн бүртгэл хөтлөх, тайлан гаргахад зориулагдсан ЦАЛИН ТООЦООЛОХ MОДУЛЬ

Энгийн

Нягтлан бодох бүртгэлийн мэдлэг шаардлагагүй, энгийн.

Шуурхай

Цалингийн хуудас хэвлэх, тайлан гаргахад түргэн шуурхай.

Бараа материал

Дэлгэрэнгүй

Бараа материалын орлого, зарлага хөтлөх, өртөг тооцох үйлдлүүдийг агуулсан БАРАА МАТЕРИАЛЫН БҮРТГЭЛИЙН MОДУЛЬ

Ажлын хуваарь

Барааны нярав бүр өөрийн хариуцах бүртгэлээ хөтлөнө.

Үлдэгдлээ хянана

Барааны үлдэгдэл болон өртгийн мэдээллээ бодит цагийн байдлаар харна.

Худалдаа, үйлчилгээний борлуулалтын бүртгэл буюу КАССЫН ПРОГРАМ

Сонголттой

Компьютер болон таблет дээр ашиглах боломжтой.

Төвлөрсөн

Борлуулалтын мэдээ нэг цэгт нэгтгэгдэнэ.

Банктай харилцах

Банкнаас дансны хуулга татах, гүйлгээ хийх боломжтой. БААЗ системтэй хамтран ажиллах гэрээ хийсэн банканд данстай, дансны мэдээллийг БААЗ системд ашиглахыг зөвшөөрсөн бол энэ үйлчилгээг ашиглана.

Хяналт

БААЗ Хяналтын тусламжтайгаар гар утас, таблет дээр тайлан, мэдээг хүссэн хугацааны интервалаар харах боломжтой.

Тохирох модулиудыг ашиглах

БААЗ системийн модулиуд нь дангаар болон хамтран ажиллах чадвартай. Тиймээс өөрийн бизнесийн бүртгэлд тохирох модулийг сонгон ашиглах боломжтой.

Өөрийн мэдээллийн системээ холбох

Та, танай байгууллага өөрийн мэдээллийн системтэй бол мэдээллийн системд бүртгэгдсэн өгөгдлөө БААЗ систем рүү илгээх, БААЗ системд бүртгэгдсэн өгөгдөл, тайлангаа өөрийн мэдээллийн системд татаж авч болно.

Бүх модулийг агуулсан ҮНЭГҮЙ хувилбарыг туршиж үзэх боломжийг ашиглана уу.

Хэрхэн эхлэх вэ? Туршиж үзэх