ПОС (Кассын програм)

Худалдаа, үйлчилгээний борлуулалтын бүртгэл буюу КАССЫН ПРОГРАМ

Танилцуулга видео үзэх

Автомат шинэчлэлт

БААЗ систем дээр үндсэн өгөгдлийг засварлахад ПОС дээр засвар автоматаар хийгдэнэ. Мөн ПОС-ын програмд өөрчлөлт ороход нэмэлт үйлдэл хийх шаардлагагүйээр шинэчлэгдэнэ.

Бүх өгөгдөл нэг цэгт

Борлуулалтын мэдээ тогтмол хугацаанд БААЗ системд цугларна. БААЗ системээс бодит цагийн байдлаар нэгдсэн тайлан, мэдээг харах боломжтой

БААЗ системтэй мэдээлэл солилцоно

Борлуулалтын мэдээллийг тогтмол хугацааны интервалтайгаар БААЗ систем рүү автоматаар илгээнэ. Мөн худалдагч мэдээллийг автоматаар илгээхийг хүлээхгүйгээр илгээж болно.

Борлуулалтын мэдээг онлайн харна

БААЗ системд нэвтрэн орж эсвэл ухаалаг (iOS) гар утаснаас борлуулалтын мэдээ, тайланг бодит цагийн байдлаар харах боломжтой.

icon

Нэгдсэн удирдлагатай

Үндсэн өгөгдлийн бүртгэлийг БААЗ системд нэвтрэн орж бүртгэнэ. Үүнд:

  • - ПОС-ын бүртгэл
  • - Барааны бүртгэл
  • - Худалдагчийн бүртгэл
  • - Үйлчлүүлэгчийн (картын) бүртгэл

Принтер, код уншигчийг ашиглана

USB холболтоор холбогдсон код уншигч болон принтерийг нэмэлт тохиргоогүйгээр шууд ашиглана.

Банкны карт уншигчтай холбогдоно

ПОС дээрх банкаар төлөх дүнг банкны карт уншигч руу илгээж, банкны гүйлгээ амжилттай болсон үед тасалбарын төлөлтийг бүртгэнэ.

Борлуулалтын буцаалт

ПОС дээрээс тасалбарын буцаалтын кодыг уншуулан борлуулалтын буцаалтыг хийж, тасалбар дахин хэвлэгдэнэ.

Лоялти систем

ПОС-оор үйлчлүүлэгчийн бүртгэлийг хийснээр үйлчлүүлэгчид лоялти систем нэвтрүүлэх боломжтой. Тасалбарын дүнгээс хөнгөлөлт үзүүлэх зэрэг урамшууллыг оруулж болно.

Банкны картаар төлбөр хийх

Банкны карт уншигч төхөөрөмж ПОС-ын програмтай холбогдсоноор худалдагч банкны картыг зурж уншуулахад төлбөр хийгдэж илүү үйлдэл хийх шаардлагагүй.

Хууль, журамд нийцсэн

Монгол Улсын "НӨАТ-ын тухай хууль", "НХАТ-ын тухай хууль" болон холбогдох журамд нийцүүлэн НӨАТУС (НӨАТ-ын урамшууллын систем)-тэй холбогдон ажиллана. Хэрэглэгчдэд журамд нийцсэн тасалбарыг хэвлэн гаргана.

Техникийн шаардлага

  • - Байнгын интернэт холболттой байх
  • - Суурин болон зөөврийн компьютертай байх
  • - Chrome (Хром) интернэт хөтөч суулгах
  • - Chrome Extension (өргөтгөл) суулгах
icon

ПОС (Кассын програм) татаж авах