Өөрчилсөн: 2019/01/01
Өөрчилсөн: 2013/08/12
Үүсгэсэн: 2013/03/12

Төлбөрийн нөхцөл нь БААЗ системийн үйлчилгээний төлбөр төлөхтэй холбоотой харилцааг зохицуулахад ашиглагдана.

Нэг. Үг, хэллэгийн тайлбар

Үг, хэллэг Тайлбар
Baaz (БААЗ) систем Дата Бэйнк ХХК-ийн брэнд бүтээгдэхүүн болох Санхүү, бүртгэлийн онлайн систем
Үйлчилгээ БААЗ системийг ашиглах үйлчилгээ
Үйлчилгээ үзүүлэгч БААЗ системийг хариуцан, үйлчилгээ үзүүлж буй Дата Бэйнк ХХК
Үйлчилгээний нөхцөл Үйлчилгээтэй холбоотой харилцааг зохицуулах баримт бичиг
Хэрэглэгч БААЗ системийг ашиглаж буй хувь хүн эсвэл хуулийн этгээдийг төлөөлөгч хүн
Компани БААЗ систем дээр үүсгэсэн ААН, байгууллага
Модуль Дангаар нь ашиглаж болох, үйлчилгээний төлбөр тооцогдох модуль
Үйлчилгээний төлбөр Тухайн компанид сонгон ашиглаж буй модуль(ууд)-аас хамааран төлөх төлбөр
Үйлчилгээний хугацаа Үйлчилгээний төлбөрт тохирох хязгаарлалтгүйгээр ашиглах хугацаа. Үйлчилгээний хугацаа нь 30 хоногоор тооцогдоно.
Талууд Үйлчилгээ үзүүлэгч болон хэрэглэгч

Хоёр. Ерөнхий зүйл

2.1. Хэрэглэгч нь БААЗ системийн Үйлчилгээний нөхцөлтэй танилцаж, БААЗ системийг туршин ашиглаж анхан шатны дадлагыг авсан байвал зохино.

2.2. Хэрэглэгчийн үүсгэсэн компани бүрийн сонгосон модулиас хамаарч Үйлчилгээний төлбөр, Үйлчилгээний хугацаа тооцогдоно.

2.3. Үйлчилгээний хугацаа дуусахад зарим хязгаарлалт хийгдэх бөгөөд үйлчилгээний төлбөр төлөгдөхөд хязгаарлалт цуцлагдана.

2.4. Үйлчилгээний хугацаа дуусах болон дууссан тухай мэдэгдлийг имэйлээр мэдэгдэнэ.

Гурав. Үйлчилгээний төлбөр

3.1. Хэрэглэгч нь БААЗ системд шинээр компани үүсгэх бүрт модулиудаас сонголт хийх бөгөөд түүнд тохирсон үйлчилгээний төлбөрийг төлөх нөхцөл бүрдэнэ.

3.2. Модуль тус бүрийн үйлчилгээний төлбөрийг доор харуулав. Дэлгэрэнгүй тайлбарыг Үнэ тооцох хуудаснаас харна уу.

Модуль Үйлчилгээний төлбөр Төлөх хэлбэр
Цалин 15,000 Урьдчилсан төлбөрт
Бараа материал 15,000 Урьдчилсан төлбөрт
Санхүү 15,000 Урьдчилсан төлбөрт
Кассын програм (ПОС) 15,000 * ПОС-ын тоо Урьдчилсан төлбөрт

3.3. Үйлчилгээний төлбөрт НӨАТ ороогүй бөгөөд үйлчилгээний төлбөр дээр нэмж тооцогдоно.

3.4. Үйлчилгээ үзүүлэгч нь үйлчилгээний төлбөрт өөрчлөлт оруулах эрхтэй бөгөөд өөрчлөлт оруулсан тохиолдолд хэрэглэгчдэд имэйлээр болон вэб сайтаар дамжуулан мэдэгдэнэ.

Дөрөв. Үйлчилгээний төлбөр төлөх

4.1. Үйлчилгээний хугацаа дуусахаас 5 ба 3 хоногийн өмнө хэрэглэгч рүү имэйлээр сануулга илгээнэ.

4.2. Хэрэглэгч төлбөрийн нэхэмжлэхийг БААЗ системээс төлбөр төлөх нөхцлөө тохируулан үүсгэж, файлаар татаж авах эсвэл хэвлэж авах боломжтой.

4.3. Үйлчилгээний төлбөр төлөхдөө БААЗ системийн төлбөрийн нэхэмжлэхийг ашиглан төлөлт хийнэ.

4.4. Нэхэмжлэхийн дагуу төлөлт хийх үед төлбөрийн гүйлгээний утганд “нэхэмжлэхийн дугаар”-ыг үнэн, зөв бичнэ.

4.5. Нэхэмжлэхгүйгээр төлөлт хийх үед төлбөрийн гүйлгээний утганд "компанийн бүртгэлийн дугаар"-ыг үнэн, зөв бичнэ.

4.6. Дараах хэлбэрүүдээр үйлчилгээний төлбөрийг төлөх боломжтой.

  • Банкаар (онлайнаар)
  • Гар утсаар
  • Урьдчилсан төлбөрт картаар
  • Бэлнээр

4.7. Банкаар (онлайнаар) төлбөр төлөх

Харилцах банк Дансны дугаар
Хаан банк 5431505290

* Хүлээн авагч: Дата Бэйнк ХХК

  • БААЗ системд нэвтрэн төлбөр төлөх компанийн “Төлбөр төлөх” командыг сонгоно.
  • Төлбөр төлөх хэлбэрээ "Нэхэмжлэхээр" гэж сонгон нэхэмлэх үүсгэнэ.
  • "Нэхэмжлэх харах" товчийг дарж нэхэмжлэхийн хэвлэгдэх хэлбэрийг харах цонхонд шилжинэ.
  • Цонхны доод хэсэгт байрлах сонголтоос төлбөрийн картаа сонгож төлөлтийг хийнэ. Эсвэл "Хэвлэх" товчийг дарж нэхэмжлэхийг хэвлэж авна.

4.8. Гар утсаар төлбөр төлөх

  • Хэрэглэгч өөрийн ухаалаг гар утсанд MostMoney (мост маний) програмыг суулгасан бол төлбөр хийх боломжтой.
  • Гүйлгээний утганд "компанийн бүртгэлийн дугаар"-ыг үнэн, зөв бичнэ.

4.9. Урьдчилсан төлбөрт картаар төлбөр төлөх

  • БААЗ системд нэвтрэн төлбөр төлөх компанийн “Төлбөр төлөх” командыг сонгоно.
  • Төлбөр төлөх хэлбэрээ "Урьдчилсан төлбөрт картаар" гэж сонгон картын дугаараа оруулж төлөлтийг хийнэ.

4.10. Бэлнээр төлбөр төлөх бол дараах хаягаар ирж төлбөрөө хийнэ.

Хаяг Дата Бэйнк ХХК, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, DHL (ДиЭйчЭйл) компанийн байр, 501 тоот
Утас 7000-7001
Байршил 1-р төрөх эмнэлгийн зүүн урд талд 9 давхар ногоон өнгөтэй барилга

Тав. Үйлчилгээний хугацаа сунгалт

5.1. Үйлчилгээний хугацааны сунгалт дараах байдлаар хийгдэнэ.

  • Үйлчилгээний хугацаа дуусахаас өмнө төлбөр хийгдсэн бол дуусах өдөр дээр сунгалтын хугацаа нэмэгдэнэ.
  • Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш төлбөр хийгдсэн бол төлбөр хийгдсэн өдрөөс сунгалтын хугацааг тооцно.
  • Үйлчилгээний хугацаа дууссанаас хойш төлбөр хийгдсэн бөгөөд (гүйлгээний утга ойлгомжгүй зэрэг шалтгаанаас) сунгалт хийгдэх хүртэл өдрийн зөрүү үүссэн бол сунгалт хийгдсэн өдрөөс сунгалтын хугацааг тооцно.
  • Төлөх дүнгээс илүү төлөгдсөн дүнг илүү төлөлтөнд тооцно.
  • Нэг компаний хувьд нэхэмжлэхгүйгээр төлөлтийг хийсэн бол төлөлтийн дүнд тохирох хугацаагаар сунгалт хийгдэж, илүү дүн гарвал илүү төлөлтөнд тооцно.
  • Хийгдсэн төлөлтийн дүн үйлчилгээний төлбөрийн дүнд хүрэхгүй эсвэл нэхэмжлэхийн үнийн дүнд хүрэхгүй бол сунгалт хийгдэхгүй илүү төлөлтөнд тооцно.

5.2. Үйлчилгээний хугацаа сунгагдсан мэдэгдлийг имэйлээр илгээнэ.

5.3. Үйлчилгээний хугацааг 30 хоногоос бага хоногоор сунгах боломжгүй.

Зургаа. Төлбөрийн хөнгөлөлт

6.1. Үйлчилгээний төлбөрийг урьдчилан бөөнөөр төлсөн бол дараах хөнгөлөлтийг үзүүлнэ.

Сунгах хугацаа Хөнгөлөлт
3 сараар 5%
6 сараар 10%
1 жил 15%
3 жил 20%

6.2. Үйлчилгээний төлбөр төлөх үед БААЗ оноог үйлчилгээний төлбөрт ашиглаж болно.

Долоо. БААЗ оноо тооцох

7.1. БААЗ систем нь хэрэглэгчийг урамшуулах зорилгоор БААЗ оноог ашиглана. Дараах тохиолдолд БААЗ оноо нэмэгдэж тооцогдоно.

  • Үйлчилгээний хугацаа сунгагдсан төлбөрийн дүнгийн 10%
  • Үйлчилгээний төлбөрийн илүү төлөлт (1төг = 1оноо)
  • Өөр хэрэглэгчид БААЗ систем ашиглахыг санал болгож, саналыг хүлээн авсан хэрэглэгч үйлчилгээний хугацаагаа сунгасан тохиолдолд төлбөрийн дүнгийн 10%
baaz coin flow 7.2. БААЗ оноо нь үйлчилгээний хугацаа сунгахад мөнгөтэй адил ашиглагдах боловч хэрэглэгчдэд бэлэн мөнгөөр буцаан олголт, урамшуулал олгохгүй.

Найм. Асуудал, маргаан шийдвэрлэх

8.1. Үйлчилгээний төлбөрийн илүү төлөлтийг буцаан олгохгүй бөгөөд дараагийн төлөлт хийхэд ашиглах боломжтой.

8.2. Төлбөрийн гүйлгээний утга ойлгомжгүйгээс сунгалт хийхэд асуудал үүссэн тохиолдолд хэрэглэгчээс лавлана.

8.3. Үйлчилгээний хугацаа сунгагдсан компанийг ашиглахаа болих тохиолдолд тухайн сарын үйлчилгээний төлбөрийг буцаан олгохгүй. Сунгагдсан хугацааг тухайн сараар дуусгавар болгоно.

8.4. Үйлчилгээний төлбөр, тооцоотой холбоотой үүссэн маргааныг талууд эв, зүйгээр шийдвэрлэнэ. Хэрэв маргааныг шийдвэрлэх боломжгүй бол Монгол Улсын холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлүүлнэ.