БААЗ Үндсэн хөрөнгө

Үндсэн хөрөнгийн бүртгэл, элэгдэл тооцолт хийх ХӨРӨНГИЙН БҮРТГЭЛИЙН MОДУЛЬ

“БААЗ Үндсэн хөрөнгө” модуль нь үндсэн хөрөнгийн орлого, зарлага, хөдөлгөөн, элдэгдэл тооцолт зэрэг үйлдлүүдийг агуулсан. Энэ модуль нь "БААЗ Санхүү" модулийг сонгоход дагалдана.

Хийгдэх үйлдлүүд

БААЗ Үндсэн хөрөнгө модулийн боломжууд

account icon

Ажлын дараалал

Үндсэн хөрөнгийн нярав үндсэн хөрөнгийн орлого, зарлага, элэгдэл, өөрчлөлтийг бүртгэнэ. Нягтлан бодогч ажил, гүйлгээг санхүүгийн журналд бүртгэнэ.

account icon

Эд хариуцагчийн бүртгэл

Ажилтанг сонгож эд хариуцагчийн бүртгэлийг хөтлөнө. Энэ бүртгэл нь санхүүгийн тайлан, үндсэн хөрөнгийн тайланд нөлөөлөхгүй.

Тайлангууд

Асуулт хариулт

БААЗ Үндсэн хөрөнгө модуль нь хөрөнгийн бүртгэл, эд хариуцагчийн бүртгэлээс бүрдэнэ. Хөрөнгийн бүртгэл нь үндсэн хөрөнгийн орлого, зарлага, элэгдэл, өөрчлөлтийг бүртгэх бөгөөд журналын бичилт үүсгэж санхүүгийн тайланд тусгана.
Эд хариуцагчийн бүртгэл нь үндсэн хөрөнгийг хариуцаж буй ажилтныг бүртгэх бөгөөд ажилтны бүртгэлийг "Лавлах - Харилцагч" эсвэл "Цалин - Ажилтны бүртгэл"-ээр хийнэ.
Гүйлгээний жагсаалтаас ажил, гүйлгээг сонгож "Ерөнхий журналд бүртгэх" командыг сонгон дансны бичилтийг хийнэ.
* Энэ үйлдлийг хийх эрхтэй хэрэглэгч л ашиглах боломжтой.
БААЗ Үндсэн хөрөнгө модулийг ашиглаж байгаа үед дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:
- Үндсэн хөрөнгийн бүртгэлээ анх хийхдээ зөв, шалгаж бүртгэнэ.
- Элэгдэл тооцолт, өртөгийн өөрчлөлт, хөдөлгөөн зэрэг үйлдэл хийсний дараа бүртгэлийн анхны өгөгдлөө өөрчлөх тохиолдолд хийсэн бүх гүйлгээг устгах шаардлагатай.
- "БААЗ Санхүү", "БААЗ Үндсэн хөрөнгө" хоёр модулийг хэрхэн ашигласнаас хамаарч дотоод тайлан болон санхүүгийн тайлангийн хооронд зөрүү үүсч болно. Энэ зөрүү нь бүртгэл хөтлөлтөөс хамаарна.

Бүх модулийг агуулсан ҮНЭГҮЙ хувилбарыг туршиж үзэх боломжийг ашиглана уу.

Хэрхэн эхлэх вэ? Туршиж үзэх