ЗОРИЛГО


Олимпиадад оролцогчдын татвар, санхүү, нягтлан бодох бүртгэлийн талаарх мэдлэг ур чадварыг сорих, мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж, дүрэм, журам, заавар стандартын талаарх мэдлэгийг дээшлүүлж, хэрэглээ болгон идэвхжүүлэхэд оршино.


ХАМРАХ ХҮРЭЭ


Нягтлан бодогч, санхүүч, татварын улсын байцаагч, их дээд сургуулиудын оюутан залуусыг хамрах бөгөөд оролцогчдыг дараах 2 бүлэгт хуваана.
  • 1-р бүлэг: Бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их дээд сургуулийн оюутнууд
  • 2-р бүлэг: Нягтлан бодогч, татварын улсын байцаагч болон бусад
    /олимпиадад оролцохыг хүссэн хүн бүрд нээлттэй/


ҮЕ ШАТ


"Татварын бүртгэл 2021" олимпиадыг 2 үе шаттай зохион байгуулна.


1 дүгээр үе шат


2021 оны 10-р сарын 20-ны өдөр 14:00 - 16:30 цагийн хооронд олимпиадад оролцогчдын мэргэжлийн холбогдолтой хууль тогтоомж,дүрэм,журам,стандарын талаарх мэдлэгийг шалгах тест.

2 дугаар үе шат


2021 оны 10-р сарын 29-ны өдөр 13:00 - 18:00 цагийн хооронд олимпиадад оролцогчдоос татвар ногдуулалт,тайлагналт бүртгэл бүхий цогц бодлого бодож,татварын тайлангийн маягт бөглөх даалгаварыг гүйцэтгэнэ.



ШАГНАЛЫН САН


1-р бүлэг: Оюутан
  • Нэгдүгээр байр
    -600,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Хоёрдугаар байр
    -400,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Гуравдугаар байр
    -200,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Тусгай байр:
    -100,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
2-р бүлэг: Нягтлан бодогч
  • Нэгдүгээр байр:
    800,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Хоёрдугаар байр:
    500,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Гуравдугаар байр:
    300,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр
  • Тусгай байр:
    -100,000 төгрөг, өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр

  • /Олимпиадын 2-р шатанд тэнцсэн 2-р бүлгийн оролцогч нарт Мүүрь аудит ХХК-ийн “Дотоод үнэ шилжилтийн тайлагнал “ онлайн сургалтад 1 удаа үнэгүй хамрагдах эрхээр тус тус шагнана./

Тэмцээний дүн гарлаа:


Тэмцээний 1-р шат 2021 оны 10-р сарын 20-нд 14:00-16:30 цагийн хооронд амжилттай явагдаж дууслаа. Тэмцээний дүнг эндээс харна уу.

Холбоо барих

Бүртгэлтэй холбоотой мэдээллийг: 70007001,
Зохион байгуулалттай холбоотой мэдээллийг: 76118989, 89017656
Цахим хуудас: www.mta.mn, www.cpta.mn, www.baaz.mn